Туул голын урсацаас авч шинжлэхэд хүнцэл, мөнгөн ус маш их хэмжээгээр илэрчээ. Саяхан нэг иргэн 400 кг мөнгөн ус авч яваад баригдсан талаар мэдээлэл гарч байсан.
Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийг 2006 онд шинэчлэн баталж химийн болон хорт бодисын ангиллыг олон улсын жишигт нийцүүлсэн байна. Химийн хорт болон аюултай бодисын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Тагнуулын байгууллагын санаачилгаар Засгийн газраас боловсруулж байна.
Химийн хортой болон аюултай бодисыг хулгайн замаар 30-40 тонноор ч оруулж ирэх явдал гарч буй учир үүнд дан ганц Мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавих боломжгүй байгаа юм. УИХ-ын гишүүн А.Сүхбат, Туул голын бохирдлын асуудлаар ирүүлсэн өргөдлийн дагуу холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг судалж, шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулан ажилласан байна.
Д.БУЯНЖАРГАЛ