4 настай охиныг хэрцгийгээр хөнөөсөн буруутайд тооцогдсон Г.Маралмаа, Т.Цогт нарын хэргийг Дээд шүүхээс анхан шатны шүүх, мөрдөн байцаах байгууллагад буцаасан. Нэмэлт ажиллагаа нь дуусч, уг хэргийг саяхан БЗД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэж, Г.Маралмааг биеэ хамгаалах чадваргүй хүүхдийг хэрцгийгээр зодож тарчлаан амийг нь егүүтгэсэн гэм буруутайд тооцож, чанга дэглэмтэй хорих ангид 23 жил ял эдлүүлэхээр болжээ. Т.Цогтыг хүүхдээ зодож тарчлаасан буруутай гэж үзэн 2 жил хорих ял шийтгээд, Өршөөлийн хуульд уг ялыг нь хамруулсан байна.
Өнгөрсөн жилийн 10-р сард Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүх хэлэлцэн хоёуланд нь 24 жил хорих ял шийтгэж байсан бол, давж заалдах шатны шүүх хүүхдээ тарчлаасан үйлдлийг нь өршөөн, эдлэх ялыг нь 22 жил болгож байсан юм.
Өнгөрсөн зун энэ хэргийг анхан шатны шүүх дахин хэлэлцэж, Т.Цогтыг цагаатган, Г.Маралмаад 23 жил хорих ял шийтгэсэн юм.
Д.БУЯНЖАРГАЛ