Бага насны хүүхдэд агаарын бохирдол нь өвчин тусах хамгийн их “дарамт” болж байгааг олон улсын байгууллагууд нотолсон билээ.
ДЭМБ-аас Гадаад орчин дахь агаарын чанарын индекс 100-гаас ихгүй, нарийн ширхэглэгт тоосонцор РМ2,5 нь 50-иас ихгүй байх ёстойг тогтоожээ.Энэ тоо нь байж болох хамгийн дээд хэмжээ юм.
Гэтэл хотын маань баруун мөн хойд хэсэгт агаарын бохирдол 20-30 дахин их байна.
Бага насны хүүхэд ханиад, томуу туссан тохиолдолд уушигны хатгалгаа болж, амархан хүндрэх тохиолдол ихэссэн. Улаанбаатар хотын иргэдийн нас баралтын 9-13 хувь нь агаарын бохирдлын дам шалтгаанаас үүдэлтэй. Хоол тэжээлийн дутагдал, зохисгүй хооллолт, артерын даралт ихсэх нь өвчлөх магадлалыг нэмэгдүүлж, өвчин хүндрэхэд нөлөөлдөг хүчин зүйл болдог бол үүн дээр нэмэгдээд агаарын бохирдол орж байна.
Агаарын бохирдол хамгийн их байдаг 06.00-10.00, 17.00-22.00 цагийн хооронд гэртээ агаар сэлгэлт хийхгүй байх хэрэгтэй. Энэ үеэр гадуур гарахгүй байхыг чухалчлаарай.
Д.БУЯНЖАРГАЛ