НЭГ ШӨНИЙН ДОТОР ГЭМТ ХЭРГИЙН ШИНЖТЭЙ 59 ҮЙЛДЭЛ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭГДЖЭЭ

2016-12-09  

Улаанбаатар хотын хэмжээнд 12-р сарын 08-наас 12-р сарын 09-ний өдрүүдэд гарсан гэмт хэрэг зөрчлийн мэдээллээс харвал иргэд, байгууллагаас нийт 3794 удаа холбогдсоноос 2153 мэдээлэл шалгагдсан үүнээс гэмт хэргийн 92, зөрчлийн 1232, согтуугийн 447, зам тээврийн ослын 323, мэдээллээс гэмт хэргийн шинжтэй 59 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.

Хэргийн  авч үзвэл, хурд хэтрүүлэн явснаас осол гаргасан, бусдыг бүлэглэн дээрэмдсэн, архи ууж согтуурсан төрлийн хэргүүд зонхилжээ. Эдгээр гэмт хэргийг цагдаагийн байгуулллагын ажилчид үргэлжлүүлэн шалгаж байгаа юм байна. Тухайлбал : 

БЗД-19 ”Цайзын .. тоотод эмэгтэй хүн манай найзыг хутгалчихлаа” гэсэн мэдээллийг 12-р сарын 08-нд авч шалгахад : Тус тоотын хашааг БЗД-9 хороонд суух Э /эр.36н/ нь согтуурсан үедээ давж гарах гэж байгаад хэвлийгээ хурц ирмэгтэй төмөрт зүссэнийг БЗДЦХ-1 шалгаж байна.

БГД-6 “10-р хорооллын арын далан дээр дээрэмдүүллээ” гэсэн мэдээллийг 12-р сарын 08-нд авч шалгахад : Тус далан дээр СХД-31 хороонд суух Э /эр.21н/-г явж байхад нь БГД-10 хороонд суух Р /эр.18н/ нь согтуурсан үедээ бусадтай бүлэглэн эд зүйлийг нь дээрэмдэхээр зодож байсныг таслан зогсоож БГДЦХ-2 шалгаж байна.    

БГД-8  “9б байрны гадаа байсан автомашины гэрэл 12-р сарын 08-09 нд шилжих шөнө хулгайд алдагдсан байна” гэсэн мэдээллийг 12-р сарын 08-нд авч шалгахад : БГД-18 хороонд суух Д /эр.21н/-ын “Toyota HIlux” автомашины нэмэлт LED гэрэл алдагдсан хэргийг СХД-10 хороонд суух А /эр.25н/ нь бусадтай бүлэглэн үйлдсэнийг илрүүлэн БГДЦХ-2 шалгаж байна.   

Дээрх төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгүүдийг насны байдлаар нь авч үзвэл 21-36 насны залуус байгаа аж. Хөдөлмөр эрхлэлтээр нь авч үзвэл ихэвчлэн ажилгүй иргэд гэмт хэрэгт холбогддог тухай цагдаагийн байгууллагаас мэдээлж байлаа. 

 

 

 

А.ГАНТУЯА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?