ГЭРЭЛ ДОХИО ХАРГАЛЗАХГҮЙ 15 УУЛЗВАРААР БАРУУН ГАР ЭРГЭНЭ

2016-12-12  

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах зорилгоор Баруун болон Зүүн дөрвөн зам, Саппоро, Гэсэр сүмийн уулзвараар улаан гэрэл үл хамааран эргэж болох зохицуулалт хийж, аравдугаар сарын 10-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн. 12 сарын 19-нөөс 11 уулзвараар гэрэл дохио хамаарахгүй баруун гар тийш эргэхээр боллоо.

Эдгээрт :

1.32-ын тойргийн уулзвар

2.100 айлын уулзвар

3.Дарь-Эхийн уулзвар

4.Тасганы овооны уулзвар

5.ЭНЭШТ-ийн уулзвараар

6.Төв шуудангийн уулзвар

7.10-р хорооллын уулзвар

8.120 мянгатын уулзвар

9.АПУ-ын хойд уулзвар

10.ТЭЦ 3-ын арын уулзвар

11.Амарсанаагийн уулзвар орж байна.

Ирэх Даваа гарагаас эхлэн нийт 15 уулзвараар гэрэл дохио хамаарахгүй баруун гар тийш эргэх боломжтой болж байна. Жолооч баруун гар тийш эргэхдээ эсрэг урсгалаас ногоон гэрлээр ирж буй автомашинд болон зам гарч яваа явган зорчигчид зам тавьж өгөх ёстой. Нийслэлийн хэмжээнд гэрлэн дохионы зохицуулалттай 142 уулзвар байгаагаас 48 уулзвар баруун гар тийш тогтмол эргэх боломжтой. Уулзвар нэвтрэхдээ тээврийн хэрэгсэл гэрлэн дохио үл хамааран баруун гар тийш чөлөөтэй эргэх нь уулзварын нэвтрэх чадварыг нэмэгдүүлж, тухайн уулзварт үүссэн түгжрэлийг 20 хувь багасгах юм.

 

 

 

Д.БУЯНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?