12 ЖИЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВ

2016-02-07  

  ХУЛГАНА ЖИЛТЭН

Ажил алба : Нөөц боломжоо ашиглаж, одоогийн байгаа нөхцөл боломжоо алгуураар дээшлүүлэх үе иржээ. Хамт олонтойгоо эв эетэй байгаарай. Шинээр ажил эхлүүлэх гэж байгаа бол бүх зүйл хуулийн дагуу байх ёстой гэдгийг сана.

Эрүүл мэнд : Сэтгэл санаагаа тайван байлга. Амьдралын зөв хэмнэлийг бий болгож эрүүл зөв хоол хүнс хэрэглэвэл эрүүл мэндэд тань тустай.  Хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа хямрах учраас зөв хоол хүнс сонгох нь чухал.

Мөнгө санхүү : Одоо байгаагаасаа нээх дээрдэхгүй. Эрсдэлтэй зүйлд хөрөнгө оруулалт хийх хэрэггүй. Санхүүгээ төлөвлө. Зөвхөн онц шаардлагатай зүйлдээ мөнгөө зарцуулаарай.

Хайр дурлал : Хайр дурлалын хувьд бүх зүйл сайхан байна. Ганц бие хүмүүс азтай байж хосоо олно.

                ҮХЭР ЖИЛТЭН

Ажил алба : Хамтран ажиллагсдын харилцаанаас бүх зүйл тань хамаарна. Бусадтай найрсаг харилцаатай байх аваас хамтран ажиллагсад тань өргөжин тэлж бат бөх байдал бий болно.

Эрүүл мэнд : Харшил болон уушгины замын өвчлөл тусах магадлал өндөр байна. Мөн амьсгалын замын өвчнийг хурдан эдгээж байхгүй бол хүндэрч болзошгүй.

Мөнгө санхүү : Тогтвортой орлоготой болно. Төлөвлөсөн зүйлдээ хуримтлал үүсгэн зарцуулахыг анхааруулъя. Бусдад мөнгө зээлэх хэрэггүй.

Хайр дурлал : Гэр бүлийн аз жаргалыг мэдэрнэ.  Ганц бие хүмүүс хүсч мөрөөдсөн хайртайгаа учирна.

                 БАР ЖИЛТЭН

Ажил алба : Манлайлагч байж чадвал бусад нь аяндаа дагаад л ирнэ. Өөрт оногдсон ажлаа цаг тухай бүрт нь чамбай хийвээс амжилт өөрөө тань дээр ирнэ.

Эрүүл мэнд : Эрүүл мэнддээ анхаарах жил. Ахмад хүмүүсийн хууч өвчин зовооно. Зүрс судас, даралт ихсэх нойргүйдэл үүсэх хандлагатай байна. Эрүүл амьдралын хэв маягийг амьдралдаа хэрэгжүүлж чадвал сэтгэл санаа бие махбод тогтвортой байна.

Мөнгө санхүү : Амар хялбараар мөнгө олох гэж бүү оролдоорой. Хичээл зүтгэл гаргаж чадвал санхүүгийн байдал одоо байгаагаасаа дээрдэнэ. Мэргэжил боловсролдоо хөрөнгө оруулалт хий.

Хайр дурлал : Хосуудын харилцаа тогтвортой сайхан байна. Гэрлэхээр төлөвлөж байсан хүмүүст тохиромжтой үе ирж байна. Шохоорхолд автана.

              ТУУЛАЙ ЖИЛТЭН

Ажил алба : Ур чадвараа дээшлүүлж чадвал ашиг орлого нэмэгдэнэ. Амжилтаа бататгахын тулд чармайлт гаргах жил болно.

Эрүүл мэнд : Хоол боловсруулах замын хүндрэл үүсч болзошгүй байгаа тул зөв хооллолтыг эрхэмлэ. Дасгал хөдөлгөөн хийж урьдчилан сэргийлэх арга хэмжээг ав.

Мөнгө санхүү : Мөнгөтэй харьцах, мөнгийг удирдах, санхүүгийн мэдлэгээ дээшлүүлэхэд анхаарч чадвал мөнгө тань дээр асгарах болно. Олсон хэрээрээ бүү үрээрэй.

Хайр дурлал : Хосуудын харилцаа тогтвортой сайхан байна. Ганц бие туулай жилтнүүд хайр халамжийг илүүтэй мэдэрнэ.

              ЛУУ ЖИЛТЭН

Ажил алба : Өсөлт бууралт хосолсон жил болно. Нөөц боломжоо бага багаар ахиул. Орлогоо нэмэгдүүлэхэд онцгойлон ажиллах шаардлага гарч мэднэ.

Эрүүл мэнд : Санамсаргүй байдлаас болж осол гэмтэл авч болзошгүй байгаа тул онцгойлон анхаар. Бөөр давсаг шээсний замын өвчлөл эмэгтэйчүүдэд тохиолдож болзошгүй.

Мөнгө санхүү : Бизнесийн салбараа өргөжүүлэхэд таатай үе. Хичээл зүтгэлийн ачаар ашиг орлого нэмэгдэнэ.

Хайр дурлал : Гэр бүлийн харилцаа бат бэх байна. Ганц бие луунууд аливаад хүлээцтэй хандаж, зөв сонголт хийх аваас хосоо төвөггүй олно.

           МОГОЙ ЖИЛТЭН

Ажил алба : Удирдагч ажилтан хэн нь ч бай амжилтаа хадгалахын тулд шаргуу хөдөлмөрлө. Үр дүнг нь заавал хүртэх болно.

Эрүүл мэнд : Онцгойлон өөртөө анхаарал тавь. Нойргүйдэл, харшил хоол боловсруулах замыг эмгэг илэрнэ. Тиймээс амьдралын зөв хэмнэлийг бий болгоорой.

Мөнгө санхүү : Санаанд оромгүй аз тохионо. Нэмэлт орлогын эх үүсвэр бий болгохын тул чармайлт гаргах хэрэгтэй болно. Зээл тавихдаа сайн төлөвлө.

Хайр дурлал : Харилцаанд маргаан үүсч болзошгүй байгаа тул хүлээцтэй хандах хэрэгтэй. Зарим тохиолдолд буулт хийхэд гэмгүй.

           МОРЬ ЖИЛТЭН

Ажил алба : Ажилдаа анхаарах цаг үе ирлээ.Өөрийн бизнесээ хөгжүүлэхийн тулд хичээ зүтгэ. Үр дүнг нь удахгүй мэдэрнэ. Бусдын талархлыг ч хүлээнэ.

Эрүүл мэнд : Тэжээллэг хоол хүнс зөв зохистой хэрэглээрэй. Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаад авахад гэмгүй. Хэт их ажилласнаас болж ядарч сульдана. Цагаа зөв зохистой зохицуулаарай.

Мөнгө санхүү : Орлого зарлага тэнцэнэ. Хүссэн гуйсан бүхэнд итгэж болохгүй. Санхүүгээ төлөвлөөрэй.

Хайр дурлал : Гэр бүлийн харилцаа тогтвортой байна. Шинэхэн хосуудын хувьд харилцаагаа сайжруулахыг анхааруулж байна.

             ХОНЬ ЖИЛТЭН

Ажил алба : Ажил албанд саадтай жил байх нь. Бусдын итгэлийг олж чадвал нөхцөл байдлыг эргүүлж чадна. Хурдан олсон амжилтандаа бүү ташуур.

Эрүүл мэнд : Хэт ачааллаас болж суурь өвчтэй болох магадлалтай. Тиймээс ажил амралтаа зөв зохицуул.

Мөнгө Санхүү : Эрсдэлтэй зүйлд хөрөнгө оруулалт бүү хий. Урьдаас сайн төлөвлө. Бусдаас мөнгө зээлэх хэрэггүй.

Хайр дурлал : Бат бөх харилцааг хосууд бий болгохын тулд санаачлага гарга. Ганц бие хонь жилтэн азтай байж хостойгоо учирна.

              БИЧ ЖИЛТЭН

Ажил алба : Нэлээдгүй бэрхшээлтэй жил байх төлөвтэй. Олон зүйлийг зэрэг хийх гэж зүтгэх хэрэггүй. Хүчээ дэмий үрнэ.

Эрүүл мэнд : Хэтэрхий их ажилласнаас болж ядаргаанд орж болзошгүй байгаа тул төлөвлөөд ажилла. Ямар нэг өвчний шинж тэмдэг илэрвэл эмчид хандах хэрэгтэй.

Мөнгө санхүү : Алдагдал амсах магадлалтай байгаа тул анхааралтай бай. Төсөв гаргаж ажил. Мөнгө зээлэхээс зайлсхий.

Хайр дурлал : Үе үе таагүй харилцаа үүсэх болно. Хүлээцтэй байж чадвал бүх зүйл сайхан болно. Ганц бие бич жилтнүүд харилцаандаа маш нухацтай хандсаны дүнд жинхэнэ хосоо олно.

             ТАХИА ЖИЛТЭН

Ажил алба : Мэдлэг чадвараа дээшлүүлэхэд таатай үе. Албан тушаал ахих, ажлаа өөрчлөхийг төлөвлөж байгаа тахиа жилтэн нэлээдгүй идэвхтэй байж хүссэндээ хүрэх болно.

Эрүүл мэнд : Даарах хэт ачаалал авахаас зайлсхий. Эрчүүд эрүүл мэнддээ онцгой анхаарах хэрэгтэй. Арьсны элдэв төрлийн өвчин тусч болзошгүй байна.

Мөнгө санхүү : Мөнгө санхүүгийн хувьд азтай жил байх болно. Хуримтлал үүсгэвэл маш сайн.

Хайр дурлал : Сэтгэл зовоосон асуудал гарна. Бусдын ятгалгад бүү авт. Аливаад хүлээцтэй байж чадвал бүх зүйл сайхан болно.

             НОХОЙ ЖИЛТЭН

Ажил алба : Бусдад өөрийгөө харуулах цаг үе ирлээ. Боломжийг ашиглаж чадвал байр суурь нэмэгдэнэ.

Эрүүл мэнд : Элэгний үйл ажиллагаа, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаанд анхаарахад гэмгүй. Сэтгэлийн хөдөлгөөнөө барьж сур. Бясалгал хийх, цэвэр агаарт алхахыг зөвлөе.

Мөнгө санхүү : Санхүүгийн асуудал тогтвортой байна. Хөрөнгө оруулалтаас ашиг олох магадлалтай.

Хайр дурлал : Хайр дурлалын амтыг мэдэрч, тэр хэмжээгээрээ сэтгэл гонсойно. Бардам зангаа дарж байхгүй бол хайртай хүнээ гомдоож болзошгүй.

           ГАХАЙ ЖИЛТЭН

Ажил алба : Бич жил танд ээл ивээлээ харамгүй өгнө. Одоо хийж байгаа ажлаа сайжруулахад таатай үе.

Эрүүл мэнд : Амьдралын зөв хэмнэлийг бий болго. Өөрт цаг зав гаргаж дасгал хөдөлгөөн хий. Урьдчилан сэргийлэх шинжилгээнд хамрагдаж байхыг зөвлөе.

Мөнгө санхүү : Нэлээдгүй хүч гаргаж байж амжилтад хүрнэ. Хуримтлал бий болгож чадвал бусдаас тусламж хүсэх шаардлагагүй болно. Хөрөнгө оруулалт хийх гэж байгаа зүйлээ сайн судалж байж хөрөнгө оруулаарай.

Хайр дурлал : Бэрхшээл үүсч болзошгүй. Тэвчээртэй байж чадвал харилцаагаа авч үлдэнэ.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?