2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Даваа гарагт Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 346 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 268 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 6 бүртгэгдэж, 6 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 2, явган зорчигч 1. Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 65 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.
Сүүлийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил нэмэгдэх хандлагатай байна. Учир нь хуучин оноо үдэж шинэ оноо угтаж буй аж ахуй нэгж байгууллага, найз нөхөд, хамт олон шинэ жилийн үйл ажиллагаа зохион байгуулахдаа баяр ёслолоо хэрхэн тэмдэглэх тал дээр анхаардаг болохоос өөрсдийн аюулгүй байдлаа хангах, гэмт хэрэг зөрчил, ослоос урьдчилан сэргийлэх тал дээр анхаарлаа төдийлөн хандуулдаггүй. Энэ байдлаас болж иргэд гэмт хэргийн хохирогч, холбогдогч болохоос гадна амь нас эрүүл мэндээрээ хохирох тохиолдол их байдаг. Та бүхэн доорх арга хэмжээг авч хэрэгжүүлснээр гэр бүл, найз нөхдийнхөө болон бусдын амь нас эрүүл мэндийг гарч болзошгүй гэмт хэрэг, осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх болно.
Айлчлан ирж буй шинэ оноо алдаа зөрчилгүй, аюул осолгүй, аз жаргал, баяр хөөрөөр дүүрэн тэмдэглэн өнгөрүүлэхийг хүсэе.
ЗАМЫН ЦАГДААГИЙН ГАЗАР