ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ТАМХИ ЗАРАХ, ХУГАЦАА ХЭТЭРСЭН ХҮНСНИЙ БҮТЭЭГДХҮҮН ХУДАЛДААЛАХ ЗӨРЧИЛ ИЛЭРЧ БАЙНА

2016-12-14  

Улаанбаатар хотын цагдаагийн газраас Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэстэй хамтран өчигдөр ТҮЦ-үүдэд гэнэтийн шалгалт хийлээ. Уг шалгалтаар ТҮЦ ажиллуулах зөвшөөрөлгүй, зөвшөөрөгдсөн цэгээс бусад газарт зөвшөөрөлгүйгээр тамхи худалдан борлуулдаг зөрчил дийлэнх хувийг эзэлж байлаа.

Улаанбаатар хотын Цагдаагийн газрын ахлах мэргэжилтэн, Цагдаагийн хошууч Л.Ганбаатар “Улаанбаатар хотын цагдаагийн газраас харьяа дүүргүүд дэх цагдаагийн хэлтсүүдтэй хамтран түргэн үйлчилгээний цэгүүдэд хяналт шалгалт хийж байна. Өнөөдрийн хувьд Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийнхэнтэй хамтран тус дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ТҮЦ-үүдэд хяналт шалгалт хийлээ. Зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулах, Тамхины хяналтын тухай хуулийг зөрчсөн нийтлэг зөрчил гарч байна” хэмээн ярилаа.

Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд нийт 1100 гаруй түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/ үйл ажиллагаа явуулж байна. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын А/103 тоот тушаалын хэрэгжилтэд гүйцэтгэлийн хяналт шалгалтыг өнгөрсөн сард хийсэн. Шалгалтаар ТҮЦ эрхлэгчдийн 1.7 хувь нь ариун цэврийн өрөөтэй боловч зориулалтын дагуу ашигладаггүй, 98.3 хувь нь ариун цэврийн өрөө байх хэсгийг агуулах, амралтын өрөө болон үйлчилгээний талбай болгон засч ашигласан, шаардлага хангасан хогийн савгүй, хаана бие засч, гараа угааж, хувийн ариун цэвэр сахидаг нь тодорхойгүй, орчны 5м хүртэлх талбайг тохижуулаагүй, орчноо бохирдуулж, бохир ус, хогоо ногоон байгууламж руу асгадаг гэх мэт нийтлэг зөрчил гаргадаг нь илэрсэн юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?