2016.12.19-НИЙ ӨДРӨӨС ЭХЛЭН НЭР БҮХИЙ 11 УУЛЗВАРААР БАРУУН ГАР ТИЙШ БАЙНГА ЭРГЭНЭ

2016-12-16  

Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор өнгөрөгч 10 дугаар сарын 10-ны өдрөөс нийслэлийн дөрвөн уулзварт /Баруун 4 зам, Зүүн 4 зам, Саппоро төвийн уулзвар, Гэсэр сүмийн уулзвар/ байнга баруун гар тийш эргэх боломжтой болсон билээ. Туршилтын хугацаанд дээрх уулзваруудын ачаалал буурч, нэвтрэх чадвар нэмэгдсэн тул дахин 11 уулзварыг баруун гар тийш байнга эргэдэг болгож байгаа аж.

Үүнд:

1. 32-н тойргийн уулзвар
2. 100 айлын уулзвар
3. Дарь-Эхийн уулзвар
4. Тасганы овооны уулзвар
5. ЭНЭШТ-ийн уулзвар
6. Төв шуудангийн уулзвар
7. 10-р хорооллын уулзвар
8. 120мянгатын уулзвар
9. АПУ-ын хойд уулзвар
10. “ТЭЦ-3”-ын арын уулзвар
11. Амарсанаагийн уулзвар багтаж байгаа юм.

Тогтмол асах нэмэгдэл ногоон гэрэл нь Тээврийн хэрэгслийн жолоочид давуу эрх олгохгүй бөгөөд зөвшөөрсөн гэрлээр уулзвар нэвтэрч яваа явган зорчигч, тээврийн хэрэгсэлд заавал зам тавьж өгч хөдөлгөөнийг үргэлжлүүлэх, аюулгүй байдлыг сайтар ханган хөдөлгөөнд оролцох шаардлагатай юм.

 

 

ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?