Монгол улсад кластерт орсон өндөр технологийн машин үйлдвэрлэлийн цоо шинэ салбарыг хөгжүүлэх зорилгоор тус компани 2014 онд ЭКОБУС авто угсралтын үйлдвэрийг ашиглалтад оруулсан. Экологбус ХХК нь машин үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийн үндсэн дээр авто угсралт, металл хийц, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл явуулдаг.
Өнөөдөр энэ компани Улсын Их Дэлгүүрийн зүүн талд сүүлд үйлдвэрлэсэн ашиглалтын зардал бага, агаар орчин бохирдуулдаггүй суудлын автомашин, дунд оврын автобусаа танилцууллаа.
Дунд оврын автобус нь 12 хүний суудалтай, Евро II стандартын хөдөлгүүртэй, 5 шатлал бүхий механик хурдны хайрцагтай, агшсан пүршний шахалтаар ажилладаг энергий хуримтлуулах зарчмын тоормосны системтэйгээрээ онцлог юм байна.
Суудлын жижиг тэрэг 2 хүний суудалтай, бүрэн цахилгаан, 8 цаг цэнэглээд 100 км явах хүчин чадалтай, 40 км/цаг хурдтай. Хотын түгжрээтэй замд тохирсон авсаархан гэдгээрээ онцлогтой юм.
Б.БАТБААТАР