ТӨВ ТАЛБАЙН СҮЛД МОД 12.19-НИЙ ӨДӨР ГЭРЛЭЭ АСААНА

2016-12-19  

Сүхбаатарын талбайн сүлд модны гэрэл асаах ёслол өнөөдөр 18:00 цагаас болно. Жанжин Сүхбаатарын талбайн гацуурыг энэ арванхоёрдугаар сарын 15-ны өдрөөс засч эхлэсэн бөгөөд хуучин гацуураа сэргээн засч байгаа юм байна.

Энэ жилийн гацуур нь 21 метр өндөртэй юм. Гацуурыг төмөр арматураар угсарсан бөгөөд 600 ширхэг хиймэл ногоон гацуур зүүсэн байна. Мөн гацуурыг тойрон 800 ширхэг буюу 8000 метр урттай шар лед гэрлээр гоёжээ. Харин энэ жил Төв талбайн гацуур маань шар, цагаан өнгөөр гэрэлтэн асах нь ээ. Энэ жилийн төв талбайн гацуурыг гэрэлтүүлэг чимэглэлийн компанийн 20 ажилчин засч, чимэглэсэн байна. 

“Хотын гэрэлтүүлэг” компанийн захирал А.Цогтсайхан “Манай компани 50 гаруй жилийн түүхтэй. Энэ хугацаанд Сүхбаатарын талбайн гацуур модыг засч ирсэн. Жил бүр шинэлэг гацуур засахыг эрмэлзэж байдаг. Түрүүчийн жилүүдийнхээс энэ жилийн засч байгаа гацуур мод 1 метрийн өндөр болсон байгаа. Мөн гэрлэн чимэглэлийн хувьд хөгжмийн аяар өнгө нь хувирах юм. Өмнө нь 10 гаруй хоног засдаг байсан бол энэ жил 4-5 хоногт амжуулахаар ажиллаж байна” гэлээ.

 

 

Б.БАТБААТАР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?