СОГТУУРУУЛАХ УНДАА ХЭРЭГЛЭСЭН ҮЕДЭЭ АВТОМАШИН ЖОЛООДСОН 101 ЖОЛООЧИЙГ ИЛРҮҮЛЖЭЭ

2016-12-19  

2016 оны 12 дугаар сарын 17, 18-ны амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 622 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 503 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 8 бүртгэгдэж, 8 хүн хүнд хөнгөн гэмтжээ.

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 4, явган зорчигч 1 өртсөн бол, зам тээврийн осолд 2 хүүхэд өртсөн харамсалтай тоо байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 101 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол  хэргээс  урьдчилан сэргийлж ажиллажээ.

СХД-ийн нутаг Баянхошууны зам, Хилчин хотхоны хойд замд H.Porter маркийн авто машины жолооч Э нь Subary Impreza маркийн машинтай мөргөлдөж жолооч Э гэмтсэн. Subary Impreza маркийн жолооч тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн тогтоогдсон байна. Мөн БЗД-ийн нутаг Дарь эхийн замд T.Prius маркийн авто машины жолооч О нь явган зорчигч настай эмэгтэй Н-г мөргөж гэмтээсэн. Иймээс замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулъя.

 

 

ЗАМЫН ЦАГДААГИЙН ГАЗАР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?