Монгол улсад суугаа Чех улсын ЭСЯ-ны цахим хаягийг хуурамчаар үйлдэн, ашиг олж байсан залуусыг ЭЦГ-ынхан илрүүлэн баривчилжээ.
Сэжигтэн залуус тус ЭСЯ-ны цахим хаягийг хуурамчаар үйлдэн, тус улс руу ажиллаж, амьдрахаар явах хүсэлтэй виз мэдүүлэгчдэд дугаар олгож, мөнгийг нь завшиж байсан гэнэ.
Тэдний олгосон дугаар албан ёсных биш байсан учраас давхцах тохиолдол ч олон гарч, иргэдийг багагүй бухимдуулахын зэрэгцээ Чехийн ЭСЯ-ны нэр хүндийг ч сэвтүүлэх болсон аж.
ЭЦГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн шаргуу хөөцөлдсөний эцэст гадаадынхан биш, Монголд бүртгэлтэй компьютер ай пи хаягнаас хуурамч цахим хуудас нээснийг тогтоон, сэжигтэй залуусыг олж тогтоосон гэнэ.
Эх сурвалж : ЭЦГ