ШИНЭ ЦАСАНД ШИНЭ ТӨХӨӨРӨМЖӨӨ АЖИЛЛУУЛЛАА

2016-12-20  

Улаанбаатар хотод өнөө өглөөнөөс эхлэн орсон цасыг “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын зам талбайн үйлчлэгч, ногоон байгууламжийн 317 ажилтан цэвэрлэж байна. Нэн түрүүнд автобусны буудал болон явган хүний замын цасыг цэвэрлэж байгаа бөгөөд уламжлалт аргаар буюу шүүрдэхийн зэрэгцээ цас үлээгч гурван ширхэг төхөөрөмж, явган хүний замын цас цэвэрлэгч 12 ширхэг шинэ төхөөрөмж  ажилуулж байгаа юм.


 

Явган хүний замын цас цэвэрлэгч төхөөрөмжийн хувьд өнөөдрөөс эхлэн ажиллуулж байгаа бөгөөд шинэ цасанд ажлын бүтээмж өндөр, илүү үр дүнтэй болох нь харагдаж байлаа. Мөн зам шүүрддэг 11 ширхэг машин замын нуухны цасыг цэвэрлэж байна. Түүнчлэн хуваарьт замуудын хальтиргаа гулгааг арилгахаар бодис тээвэрлэсэн Камаз машин долоон ширхэг, Зил 130 машин хоёр ширхэг, портер машин хоёр ширхэг тус тус гараад байна гэж Хот тохижилтын газраас мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?