ШИНИЙН НЭГНИЙ ӨДӨР ЦЭЭРЛЭХ ЗҮЙЛС

2016-02-08  

1. Гол горхи, худаг, булаг шандаас ус авахыг цээрлэ. Хувин сав усаар дүүрэн бялхаж байх ёстой.

2. Үйл мэтгэн оёхдоо хуучин дээл хувцас, эд нөхөхийг цээрлэ. Шинээр оёдог. Энэ нь сайн сайхны билэгшээл болж урт удаан наслахын зөн.

3. Эд юм зээлээр өгөхийг цээрлэ. Учир нь гарзын үүд нээгдэж олзын үүд хаагдана гэж үздэг. Бусдад өглөггүй, бусдаас авлаггүй байхыг хичээх хэрэгтэй.

4. Уйлах, хэрэлдэхийг цээрлэ. Яагаад гэвэл жилийн турш хэрүүл шуугиан, зовлон үл тасарна.

5. Зуух, тулганы үнс хогоо гаргаж хаяхыг цээрлэ. Шинэ он гарахаас өмнө гэр орон орчин тойрноо цэмцийтэл цэвэрлэж сайхан болгосон байх учиртай.

6. Мал нядалж, ан гөрөө хийж, араатан амьтны амь таслахыг цээрлэ. Хэрэв тэгвээс үхэл хагацал нүүрлэх гэмтэй.

7. Шинэ сарын шинийн долоонд ах дүү, амраг садан, айлд очиж золгохыг цээрлэ. Эл өдрийг хар өдөр гэдэг учраас ийнхүү цээрлэдэг.

8. Эхнэр, нөхөр хоёр хоорондоо золгохыг цээрлэ. Золговоос хагацаж сална. Хар элэгтэй болно гэж цээрлэдэг.

9. Архи ууж, агсам согтуу тавьж, хөлчүүрхэх, шинэ сарын шүүс, идээ будаанд эзний зөвшөөрөлгүй хүрч самардах, базах зэрэг наад захын ёс жаяг зөрчихийг цээрлэ.

10. Биедээ мэсний зүйл авч явахыг цээрлэ. Дайн дажингийн нигууртай гэж цээрлэдэг.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?