Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 18-ны шөнийн 03:00 цагийн орчимд иргэн Т-г таван этгээд бүлэглэн, хүч хэрэглэж бэлэн мөнгө, гар утсыг нь дээрэмдсэн хэрэг гарсныг тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид илрүүлэн шалгаж эхэлжээ..
Мөн иргэн Б-г энэ сарын 15-16-нд шилжих шөнө гэртээ харих замд нь дээрэмдсэнийг тус цагдаагийн алба хаагчид илрүүлэн сэжигтнүүдийг баривчилжээ. Энэ хэргийг эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд нь удаа дараа гэмт хэрэг үйлдэн ял шийтгэгдэж байсан Т, Ө нар бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан үйлдсэн нь тогтоогджээ.
Д.БУЯНЖАРГАЛ