“МАЛЧДАД ТУСЛАХ САЙН САНААНЫ АЯН”-НД АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГУУД НЭГДСЭЭР БАЙНА

2016-12-22  

ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэнгийн санаачлагаар, монгол орны эдийн засгийн үндсэн суурь болсон мал аж ахуйн салбарт үүсч болох эрсдэлээс урьтаж, байгаль, цаг уурын онцгой хүндрэлийг хохирол багатай даван туулах зорилгоор   “Малчдад туслах сайн санааны аян”-ыг эхлүүлсэн.  Аянд иргэд аж ахуйн нэгж байгууллагууд идэвхтэй оролцож, Морин уяач спортын холбоо,  JCI  Олон улсын байгууллага, ХХААХҮЯ нэгдэж материаллаг болон мөнгөн тусламжийг хандивласан.  Мөн өнөөдөр  “Малчдад туслах сайн санааны аян”-нд  Баянзүрх, Баянгол дүүргийн Татварын хэлтэс, ХХААХҮЯ-ны харьяа Мал Хамгаалах Сан,  Зам тээврийн яамны харъяа  Далайн захиргааны хамт олон нэг өдрийнхөө цалинг хандивласан байна.

Мөн “Global Bridge” ХХК-ийн хамт олон 66 хайрцаг буюу 6600 ширхэг угаалгын нутаг хандивлаж сайн санааны аянд нэгдлээ.

Та бүхэн  “Малчдад туслах сайн санааны аян”-д нэгдэхийг хүсвэл  ТӨРИЙН САН БАНК- МХС НС 900019416  тоот дансанд хандив өгөх боломжтой. Мөн ХХААХҮЯ-нд шуурхай штабын   51-262559, 51-262437, 51-262835   тоот утас ажиллаж байна. 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?