.jpg)
Өндөр гэгээний ерөөл айлдах учир нь Монголын анхдугаар богд Жавзандамба хутагт өндөр гэгээн Занабазар нь 1723 он буюу 12-р жарны усан туулай жилийн цагаан сарын шинийн 14-ний бэлэгт сайн өдөр 1723 онд 89 нас сүүдэр зооглоод жанч халсан юм. Тэр цагаас хойш энэ өдрийг Монголын бурхны шашинтай бүх сүм хийдүүд өндөр гэгээний дүйчэн хэмээн энэ ерөөлийг уншин залбирсны ач тусаар Монголчууд бурханы шашны тэргүүнтэйгээ учран золгож түүнийг магтан залбирсны хүчээр сүсэгтэн олон өвчин зовлон ,үгүйрэл хоосрол ,хэрүүл тэмцлээс ангижирч номын өлзий хутаг арвижин дэлгэрэх учиртай.
Жанлавцогзол номыг уншсанаар цөвүүн цагийн гэмийг арилгана .Үүнд :
- Насны цөв буюу янз бүрийн шалтгаанаар цаг бусаар нас барахыг зогсоох.
- Цаг хугацааны цөв буюу өвөл нь өвлөөрөө биш хавар нь хавраараа болдоггүй буюу цагийн юм цагаараа болохгүй
- Амттаны цөв амьтны орооны үе тогтмол байхаа болих, амьтад хүнээс айхаа болих
- Муу сэтгэл дэврэх цөв. Үүнд сайн юм санаанд орохгүй элдэв муу муухайг олж хардаг тийм сэтгэлийг хэлнэ
- Бодлын цөв. Энэ нь шинжлэх ухаан болон бодит үзэл бодлоор батлагдсан бодит байдалд тулгуурласан үнэнийг хүлээн зөвшөөрөхгүй улмаар буруу шашин үзэл онол итгэж түүнийг дэлгэрүүлбэл хүн төрөлхтний ертөнцийг үзэх үзэл цөвтөж муу муухайг араасаа дагуулдаг эдгээр 5-н зүйл цөв бол байгаль дэлхий хүн төрөлхтөн амьтан ургамал сав шимийн ертөнц тэр чигээрээ хямарна, жам ёсны зохилдолго алдагдана гэж үздэг.
Ум лай даняама нь өндөр гэгээнд ул боовоор тахил өргөхөд уншина.
Ганжуур Данжуур нь бурхан багшийн номын хүч чадал эрд хувилгаан үзүүлсэн айлдвар хамаг амьтны тусын тулд.
Цоожодүгжү бүх гай барцадийг арилгах тухай
Жавши элдэв хэл амийг амирлуулах тухай
Мандал ажил үйлс бүтээх тухай
Дашчирав сан бие хэл сэтгэлийн гэм бузарийг арилгах тухай
Буянхишиг нь эд баялаг арвижуулах тухайд тус тус уншина.
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна