УУЦ ШҮҮС ТАВИХ ЁС

2016-02-08  

Өндөр гэгээн Занабазарын үеэс уламжлагдан иржээ. Өндөр гэгээн Занабазарыг таалал төгсөхийн өмнөхөн шавь нар нь “Таны хөргийг бид хэрхэн бүтээвэл зохих вэ?” гэж асуухад "Намайг өмнөө Монгол хонины ууц тавиад, таллаж байгаагаар зурж дүрслээрэй. Монголын заяа их амны хишигтэй байх ёстой. Монгол хүн өлсөх ёсгүй. Үүнийг бэлгэдэж би энэ хөргийг зуруулж байгаа юм аа” гэж хариулсан гэдэг.

Тэгэхээр ууц, тавгийн идээ гэдэг маань өөрөө монголчуудын аман хишгийн бэлгэдэл юм. Ууц тавих ёс бол дотроо их ялгаатай. Тэвхэн ууцтай, дагалдах таван түрүү махтай, дээр нь хонин төөлэй /толгой/, дөрвөн шийртэй нь тавьж байгаа нь их бүхэл шүүс болно. Үүнийг төрийн ихэс дээдэс тавина.

Шийр, толгойгүй бусад шүүс тавихыг дунд бүхэл шүүс гэж нэрлэдэг. Үүнийг ахмад настнууд юм уу,  олон ам бүлийн тэргүүлэгч нар тавьдаг.

Өрх гэрийн эзэд бүхэл хонины шүүсийг цээж махыг төлөөлүүлж дал дөрвөн өндөр, бөгс махыг төлөөлүүлж хонтой шаант уураг сүүлтэй нь, дотор махыг төлөөлүүлж гургалдай зэргийг тавьсан байхад нэг бүтэн хонины шүүс тавьсантай дүйцдэг байна. Үүнийг бага бүхэл шүүс гэдэг.

Харин айл болгон ууц тавих гээд байдгийг XIX зууны сүүл үед Богдын хүрээ, түүний эргэн тойрны баячуудын өрсөлдөөнөөс  дэлгэрсэн гэж үздэг байна. 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?