Тээврийн хэрэгслийн эзэмшигч үзлэгт ороогүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцвол 120 мянган төгрөгийн торгууль ногдуулна гэж Автотээврийн үндэсний төвөөс мэдээллээ.
Тиймээс техникийн хяналтын үзлэг оношлогоондоо ирэх сарын 1-нээс өмнө амжиж орохыг нийт жолоочдод анхаарууллаа. 2016 оны Техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй болон оношилгоонд орсон боловч стандартын шаардлага хангаагүй тээврийн хэрэгслийг хуулийн дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулдаг.
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 240 мянган төгрөг байхаар шинэчлэн тогтоож, 2017 оны 1-р сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөхөөр шийдвэр гарсан.
О.НАНСАЛМАА