2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 408 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 319 дуудлага бүртгэгджээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 8 бүртгэгдэж, 13 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Зам тээврийн осолд өртсөн хүүхэд 1 гарсан байна.
Тухайлбал : ЧД-ийн нутаг Лааганы гудамж 50 дугаар сургуулийн баруун хойд замд M.Benz маркийн авто машины жолооч Ч нь явган зорчигч 45 настай эмэгтэй Б-г мөргөж гэмтээсэн байна. Тухайн үед явган зорчигч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан байжээ.
Согтууруулах ундааны зүйл хэрэглэн биеэ авч явах чадваргүй үедээ замын хөдөлгөөнд оролцсоноор та гэмт хэргийн хохирогч болох, хөлдөж осгох, эд зүйлээ алдах, зам тээврийн осолд өртөж амь нас эрүүл мэндээрээ хохирох нөхцлийг бүрдүүлж байна.
ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБА