Иргэд архивын үйлчилгээг заавал Архивын газарт очиж авах шаардлагагүй болж байна. Төрийн байгууллагуудын архивын баримт бичгийн 95.6 хувийг цахим хэлбэрт шилжүүлжээ. Иймээс албан байгууллага, иргэдэд лавлагаа, үйлчилгээг онлайнаар үзүүлэх боломж бүрдэж байна.
Дүнжингарав, Мишээл, Драгонд байрлах нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвөөс нийслэлийн Архивын газрын 20 төрлийн үйлчилгээг ямар нэг харьяалал харгалзахгүйгээр авч болох юм байна. Иргэдийн хувьд ихэвчлэн ажилласан жил тогтоолгох, цалингийн лавлагааг авах гэж олон цагаар архивын үүдэнд суудаг. Тэгвэл иргэд http://lavlagaa.ub.gov.mn/Home/Index энэ хаяг рүү орж 2 минутад архивын лавлагаа үйлчилгээг авах боломжтой болж байна. Мөн Иргэд нийслэлийн архивын лавлагаа, үйлчилгээг http://lavlagaa.ub.gov.mn/Home/Index орж онлайнаар авах боломжтой гэж нийслэлийн Архивын газраас мэдээллээ.
Д.БУЯНЖАРГАЛ