Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

МОРЬТОЙ Ч БОЛООСОЙ, ХӨГЖӨӨНТЭЙ ТУУЖИЙН Д.ГАРМАА ЗОХИОЛЧ ТЭНГЭРТ ХАЛИЖЭЭ

2016-12-28  

Монголын Зохиолчдын Эвлэлийн Хороог нийгэмд нөлөөтэй, хүчтэй байх тэр үед Д.Гармаа гуай орлогч даргаар олон жил ажилласан. Зохиолчдын хорооны З-р давхарт, хамгийн хойд талын урагшаа харсан хаалгатай, давхар өрөөнд сууна. Маш эртэч хүн байсан. Үүдэндээ нарийн бичгийн дарга байхгүй. Харин түүний оронд бүдүүн дуут, радиогийн гэж алдаршсан Б.Цэдэндамба яруу найрагч сууна. Том ч биетэй, урт хуруугаараа тачигнатал бичгийн машин "балбадагсан". "Халтирч" явахад нь Д.Гармаа дарга өөд нь татаж, Зохиолчдын Хороонд ажиллуулж байсан нь тэр юм билээ. Түүнийг нь ч Б.Цэдэндамба зохиолч сайн мэднэ. Д.Гармаа даргын тэр өрөө бол, үе үеийн орлогч дарга нарын ажлаа эрхэлдэг, зохиолоо туурвидаг өрөө байсан. Гармаа даргын өмнө Д.Наваансүрэн дарга, Гармаа даргаас хойш яруу найрагч П.Бадарч, түүнээс хойш ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж. Яруу найргийн Академиа тэр өрөөнөөс удирддаг байсан түүхтэй өрөө. Түүний хаалга ямагт дэлгээтэй. Хамгийн арын өрөө учир ирэх болгондоо таарна. Биднийг дөнгөж ажилдаа ирж байхад, тэр хэдийнээ ирчихсэн, соруулаа сорж, утаа май болсон хүн зохиол бүтээлээ туурвиад сууж байдагсан. Заримдаа намайг тоож, зохиолоо уншаадхаарай гэх. Түүний удирдлага дор ажиллаж байсан учир түүнийг Д.Гармаа даргаа гэж дуудаж дасжээ, миний хувьд.

Харин уншигч олны хувьд Д.Гармаа гуай хэзээд зохиолч Гармаа байсан. Д.Гармаа дарга сэтгэлийн хөдөлгөөн ихтэй. Энэ нь ч түүний зохиолд эерэгээр тусгалаа олох нь бий. Тэрбээр зохиолынхоо гол дүрд хөтлөгдөж зохиолоо туурвидаг нь түүний онцлог байсан гэж санадаг.

Баатрууд нь ч амилдаг байсан учраас зохиол нь бусад зохиолчдын бүтээлээс ялгардаг байсан. Ялангуяа, түүний "Хөгжөөнтэй туужууд" нь дунд сургуулийн хүүхдийн нас, сэтгэхүйд нийцүүлж бичсэн учир тухайн үеийн хүүхэд багачуудын ширээний ном болж байсан гэж уран зохиолын судлаач Д.Цэнд тэмдэглэсэн байдаг.

Түүний зохиол нь үйл явдал, харилцан яриагаар баян учир уран сайхны кино бүтээхэд их хялбар байсныг "Морьтой ч болоосой" киноны уран бүтээлчид дурдсан байдаг. Тэр үргэлжилсэн үгийн зохиолын мастер байсан. Үргэлжилсэн үгийн зэрэгцээ кино зохиол олныг бичсэн. Харин түүний бүтээлээс Монголын уран зохиолын түүхэнд жинтэй байр суурь эзлэх бүтээлүүдийн тоонд, "Морьтой ч болоосой", "Хөгжөөнтэй туужууд" бүтээл нь хүндтэй байр суурь эзэлнэ.

Зохиолч Д.Гармаа хальж одсон ч, түүний бүтээл эзнийхээ нэрийг Монголын орчин цагийн утга зохиолын түүхэнд тодоос тодоор бичиж үлдээнэ.

 

 

 

Утга зохиол судлаач Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
eh oronc:Enhbaur yneheer tasarhai uls torc umaa.9jil uhaad ene hynees yuc olsongyi,offshor,avilga ali ni c alga baina shyydee.ard tymen tyyniig songonoo.hrev saad hiivel hamtaaraa boson temcej avilgacdiin toriig tylhen unagaah bolnoo.bid Amarsanaa,Cingynjav nariin yr ac.ard Ayushiin hoic ye manj hutadiin ****yydiig toriin erhnees ****uulna gedgee amalj baina.heregtei bol ami nasaa eh orhiihoo toloo oge 2017-04-05
роашг:ном нь хаана байна вэ яаж уншдаг юм бэ 2018-08-14
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?