Ерөнхий боловсролын бага ангийн сурагчид өнөөдрөөс эхлэн амарч байна. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь “Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц, сурагчдын амралтын хугацаа”-г өнгөрсөн аравдугаар сард баталж, хичээлийн жилийн бүтцээсээ хамаарч жил бүр өөрчлөгддөг сурагчдын амралт тогтвортой мөрдөгдөхөөр болсон билээ.
Шинэ журмын дагуу Улаанбаатар хотын бага ангийн сурагчид хүйтний улиралд гурван долоо хоног буюу 12 дугаар сарын 29-нөөс нэгдүгээр сарын 18-ныг дуустал амрах юм байна. Харин хөдөө, орон нутгийн бага ангийн сурагчид хоёр долоо хоног буюу 12 дугаар сарын 29-нөөс нэгдүгээр сарын 11-нийг дуустал амрана.
Д.БУЯНЖАРГАЛ