Их дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн сурагч, оюутнуудын өвлийн амралтын хугацаа харилцан адилгүй ч ихэвчлэн 1-р сарын 1-нээс 31-ний хүртэлх хугацаанд таарч байгаа учир оюутны “Цахим төлбөрийн карт”-ын хөнгөлөлттэй зорчих эрх ирэх нэгдүгээр сард үйлчлэхгүй.
Иймээс 1-р сарыг дуустал нийтийн тээвэрт мөнгө төлж зорчих юм байна. Харин ирэх 2-р сарын 1-нээс хөнгөлөлттэй зорчих эрх нь нээгдэх юм байна.
Их дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагч, оюутны нийтийн тээврээр хөнгөлөлттэй үйлчлүүлэхдээ зөвхөн хичээл сургуульдаа явахдаа хөнгөлөлтөө эдлэх эрхтэй байдаг байна. Хагас, бүтэн сайн болон бүх нийтийн амралтын өдрүүд, оюутны өвлийн амралтын хугацаанд хөнгөлөлттэй зорчих эрхээ ашиглах боломжгүй юм байна.
Д.БУЯНЖАРГАЛ