Нүүр   /   Тоймч   /   Дэлхий

ОХУ-ААС СИРИД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ РУУ ИХ БУУГААР БУУДЖЭЭ

2016-12-29  

Өчигдөр Оросын Гадаад хэргийн яамны хэвлэл мэдээллийн албанаас террорист этгээдүүд дараалан хоёр удаа Дамаск дахь Оросоос Сирид суугаа элчин сайдын яам руу их буугаар буудсан талаар мэдээллээ. Азаар хүний амь үрэгдэж, шархадсангүй гэж мэдэгдлээ.

Уг мэдээлэлд, Москвагийн цагаар өдрийн 13 цаг болон 13 цаг 19 минутад их буугаар галлажээ. Их бууны сум элчин сайдын яамны хашаанд туссан боловч дэлбэрээгүй, тэсрэх бодис арилгагч нар дараа нь аюулыг зайлууллаад байна.

Оросын гадаад хэргийн яам тэмдэглэхдээ, Оросоос Сирид суугаа элчин сайдын яам болон дипломат ажилтнууд Дамаскийн дүүрэг дэх зарим бүлгийн заналхийлэлд өртөж байгаа аж. Тус элчин сайдын яам 10-р сард мөн л дайралтад өртөж байсан юм.

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
АН-ААС ХЭНИЙГ ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШЭЭСЭЙ ГЭЖ БОДОЖ БАЙНА?