Туркийн хамгийн том хот Истамбулын шөнийн цэнгээний газар террорист халдлагад болоод удаагүй байтал дахин халдлага гарлаа. Туркийн 3 дахь том хот Измирт 5-ны өдөр авто машин дэлбэрч 2 хүн амиа алдаж, 10 хүн шархаджээ.
Измир мужийн дарга Ерол-Аидиз хэлэхдээ : энэ дэлбэрэлт Измир хотын дүүргийн өмнө болсон. Орон нутгийн цагаар 5-ны 16 цагийн үеэр эргүүл хийж байсан цагдаа нэгэн сэжигтэй авто машиныг шалгах үеэр террорист этгээд авто машин дахь тэсрэх бодисыг дэлбэлсэн бөгөөд цагдаатай буудалцаж, шүүхийн байранд дайран орохыг завдсан гэжээ. Хэрэг үйлдсэн этгээд газар дээрээ амиа алдаж, нэг хэрэгтэн нь зугтсан байна.
Ц.ХИШГЭЭ