НҮБ-ААС 2017 ОНЫГ "ЭНХ ТАЙВНЫ ЖИЛ" БАЙХЫГ УРИАЛЛАА

2017-01-02  

Бүхий л хүмүүс зориглон, энх тайвныг юун түрүүнд чухалчлан, 2017 оныг энх тайвны жил болгоосой" хэмээн НҮБ-ын шинэ Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш үүрэг тушаалдаа орсныхоо анхны өдрөө буюу 1-р сарын 1-нд уриалжээ.

Антонио Гутерреш хэлсэн үгэндээ : "Энх тайван бидний туйлын зорилго, зарчим байх ёстой. Нэр хүнд, хүсэл мөрөөдөл, урагш тэмүүлэх болон хөгжил дэвшил эдгээр нь хүн төрөлхтний нэгэн гэр бүлийн хичээл зүтгэлээр бий болгох зорилт бөгөөд тэдгээр нь бүгд энхтайванд тулгуурласан байдаг. Үүний тулд энхтайвныг бид цогцлоон бий болгох ёстой" хэмээн онцолсон байна.

Антонио Гутеррешийг 2016 оны 10-р сард НҮБ ерөнхий ассамблейгаас албан ёсоор НҮБ-ын 9 дэх ерөнхий нарийн бичгийн даргаар томилсон бөгөөд 12-р сарын 12-нд тангараг өргөснөөр 2017 оны 1-р сарын 1-нээс эхлэн НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын ажлаа хэрэгжүүлж эхэлжээ.

 

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?