ШИНЭ ОНЫ АНХНЫ НАРЫГ ХАРАХ ЁСЛОЛЫН ҮЕЭР ИРГЭДИЙГ ТҮРГЭН ШУУРХАЙ, АЮУЛГҮЙ ЗОРЧУУЛАХААР ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ЗОХИЦУУЛАЛТ ХИЙН АЖИЛЛАНА

2016-12-31  

Шинэ оны анхны нарыг харахаар ажил үйлс бүтэж, тэр жилдээ хийморьтой явдаг хэмээн Монголчууд бэлгэшээдэг. Тиймээс шинэ оны өглөө нар харахаар иргэд Хийморийн овоо, Сонгинохайрхан овоо, Чингэлтэйхайрхан, Баянзүрххайрхан болон Багахангай дүүргийн нутгийг зорьдог. Энэ үед замын цагдаагийн алба хаагчид батлагдсан төлөвлөгөө, хуваарийн дагуу хамгаалалт, зохицуулалт хийж иргэдийг түргэн шуурай, аюулгүй зорчуулахаар ажиллах болно.

Иймд иргэд замын хөдөлгөөний дүрэм болон зохицуулагчийн дохио, зааврын дагуу хөдөлгөөнд оролцох, мөн зам, уул даваа халтиргаа гулгаатай байгаа тул тусгайлан зассан зам талбайд тээврийн хэрэгслээ байршуулж явганаар гарах, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй, хурд хэтрүүлэхгүй байх, хамгаалах бүс, хүүхдийн зориулалтын суудлыг хэрэглэж хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

 

ЖОЛООЧ, ЗОРЧИГЧ, ЯВГАН ЗОРЧИГЧ ТА ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРМЭЭ БАРИМТЛАН, САХИЛГА, СОЁЛТОЙ ХӨДӨЛГӨӨНДӨӨ ОРОЛЦОЖ ШИНЭ ОНОО УГТААРАЙ. ТА БҮХЭНД ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?