НИЙСЛЭЛИЙН 146000 ӨРХ ШӨНӨ ХЭРЭГЛЭСЭН ЦАХИЛГААНЫ ТӨЛБӨРӨӨС ЧӨЛӨӨЛӨГДӨНӨ

2017-01-03  

Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд нийслэлийн гэр хорооллын айл өрхийн ахуйн болон халаалтын зориулалтаар хүйтний улиралд орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 100 хувь хөнгөлсөн билээ.

Энэ хөнгөлөлт оройн 21 цагаас өглөөний 6 цаг хүртэл тэглэх бөгөөд  нэгдүгээр сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 1-ний хооронд үргэлжилнэ. Ингэхдээ зөвхөн ахуйн хэрэглээний цахилгааны тарифыг тэглэнэ гэдгийг санууллаа.

Ахуйн хэрэгцээнд орой, шөнийн цагт хэрэглэх цахилгааны сарын дээд хязгаар 220В-ийн хэрэглэгч 700 кВт.ц харин  380В-ийн хэрэглэгч1500 кВт.ц байх юм байна.

Хөнгөлөлтөд хамрагдах айл өрхүүд хүйтний улирлын орой, шөнийн цагт зөвхөн ахуйн хэрэгцээнд болон оршин сууж байгаа гэр, сууцаа халаах зориулалтаар цахилгаан хэрэглэнэ. Мөн мтандартын шаардлага хангасан баталгаажсан тарифт электрон тоолуур, цахилгаан хэрэгсэлтэй байх бөгөөд цахилгааны болон галын аюулгүй ажиллагааг хангасан байх хэрэгтэй. Хөнгөлөлт эдлэхээс өмнө хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний хуримтлагдсан өр төлбөргүй байх шаардлагатай юм байна.

 

 

А.ЦЭРЭНДУЛАМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?