Улаанбаатар хотын хэмжээнд 1-р сарын 3-4-ний хооронд иргэд, байгууллагаас нийт 2302 мэдээлэл шалгагдсанаас, гэмт хэргийн 93, зөрчлийн 1339, согтуугийн 590, зам тээврийн ослын 280, мэдээллээс гэмт хэргийн шинжтэй 49 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна. Гэмт хэрэг үйлдэгдсэн байдлаас нь харвал хулгай дээрмийн хэрэг түлхүү гарсан байна. Тухайлбал : БЗД-т оршин суух "О" СХД-т оршин суух Э нар “Toyota prius-20” автомашины толины хавтас 46 ширхгийг хулгайлан авч явсан хэргийг илрүүлэн БГДЦХ-1 хэлтэс шалгаж байна.
Мөн БЗД-12 хороонд гаражид хулгай орсон байна” гэсэн дуудлагын дагуу шалгахад “Toyota prius-10” автомашины урд их гэрэл 1ш, хойд гэрэл 2ш, толь 2 ширхгийг БЗД-12 хороонд суух М гэгч хулгайлсныг илрүүлэн БЗДЦХ-3 шалгаж байна.
СХД-2-р хороонд Орбитод хулгай орж “Sony” /32*/ инчийн LCD зурагтыг СХД-2 хороонд суух Э гэгч хулгайлсныг илрүүлэн СХДЦХ-1 шалгаж байна.
СХД-25-р хороонд Зүүн салааны автобусны эцсийн буудал дээр байсан Honda Fit” автомашиныг тодорхой оршин суух хаяггүй С гэгч согтуурсан үедээ хулгайлан авч явсныг шуурхай илрүүлэн СХДЦХ-2 шалгаж байна.
Иймээс иргэд, аж ахуйн нэгжүүд эд зүйлээ эзэнтэй байлгаж, харуул хамгаалалтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Ц.ХИШГЭЭ