“ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ГЭРЭЛТҮҮЛЭХ ХЭРЭГСЭЛД ТАВИХ ХЯНАЛТ, ШАЛГАЛТ”-ЫГ ЗЦГ-ААС ЗОХИОН ЯВУУЛЖ БАЙНА

2017-01-04  

2017 оны 01 дүгээр сарын 3-ны өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 280 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 221 дуудлага бүртгэгдсэн. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 5 бүртгэгдэж, 6 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Ослын шалтгаан, хэлбэрээр үзвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 2, явган зорчигч 3 бүртгэгдсэн байна.

Тухайлбал : СБД-ийн нутаг “Хатан сүйх” ХХК-ны хойд замд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь “Голомт” банкны H.Elantra автомашиныг мөргөж, ослын газрыг орхиж явсан байна.

Мөн хяналт шалгалтаар өчигдөр замын хөдөлгөөнд оролцож байсан нийтийн тээврийн үйлчилгээний аж ахуй нэгж байгууллагатай холбоотой 6 зөрчил бүртгэгдсэн байна. Нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бус байдлаар шалтгаалан эвдрэл гэмтэл, зам тээврийн осол, хөлдөж зогсох зэргээс болж зохиомол түгжрэл саатал бий болж бусад замын хөдөлгөөнд оролцогч иргэдийг ихээхэн бухимдуулсан байна.  

Иймд нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгж байгууллагууд нь тээврийн хэрэгслээ ажилд гаргахын өмнө техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар шалгаж шаардлага хангасан тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулах, жолооч нарынхаа замын хөдөлгөөний хууль, дүрмийн мэдлэгийг дээшлүүлэх, сахилга дэг журмыг сайжруулж, хяналт шалгалтаа эрчимжүүлэн ажиллах шаардлагатай байна.  

Замын цагдаагийн албанаас Улсын хэмжээнд хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдэд Монгол улсын стандарт MNS 4598:2011 “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага”, Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 5 дах заалтын хэрэгжилтийг хангуулах чиглэлээр автомашинд үйлдвэрээс стандартын шаардлагын дагуу тодорхой тоо, хэлбэр, хэмжээ, өнгө бүхий гэрэлтүүлэх хэрэгслүүд дээр нэмэгдлээр болон зориулалт өөрчлөн өөр өнгийн оврын болон улсын дугаарын гэрэл, их гэрэл, гэрэлтүүлүүр байрлуулсан, хол ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдсан, гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл бохирдсон зэрэг зөрчил дутагдлыг арилгах, хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг хангах чиглэлээр “ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ГЭРЭЛТҮҮЛЭХ ХЭРЭГСЭЛД ТАВИХ ХЯНАЛТ, ШАЛГАЛТ” нэгдсэн арга хэмжээг зохион явуулж байна.

 

 

ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?