САЙН ДУРААРАА НИЙГМИЙН ДААТГАЛ ТӨЛДӨГ ИРГЭД ГЭРЭЭГЭЭ ШИНЭЧЛЭЭРЭЙ

2017-01-04  

Сайн дурын даатгалын хэмжээ 1 сарын 1-нээс нэмэгдэж байгаатай холбогдуулан Сайн дурын даатгал төлөгч “шинэчилсэн гэрээ”-нд хамрагдах болсон тул иргэд даатгуулагчид харьяа дүүргийнхээ Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст хандаж гэрээгээ шинэчлэн байгуулах шаардлагатай болж байгааг  Нийслэлийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын газраас анхааруулж байна.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ энэ сарын 1-нээс 240 мянган төгрөг болсонтой холбогдуулан сайн дурын нийгмийн даатгал төлж байсан иргэд харьяа дүүргийнхээ Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст гэрээгээ шинэчлэн байгуулах шаардлагатай болж байгаа юм.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192 мянган төгрөг байхад сайн дурын даатгуулагч сард 23040 төгрөг төлдөг байсан бол одоо 28800 төгрөг төлөх юм байна.

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн онд 94 мянга 515 иргэн сайн дурын даатгалд хамрагджээ.

Сайн дурын даатгалд хамрагдсанаар өндөр настан, тахир дутуугийн, тэжээгчээ алдсаны тэтгэвэр, жирэмсний болон амаржсаны, хөдөлмөрийн чадвараа түр алдсаны, оршуулгын тэтгэмж, хөдөлмөрийн чадвар сэргээхтэй холбоотой төлбөр, сувиллын хувьсах зардал зэргийг авах нөхцөл бүрддэг юм.

 

 

 

А.ЦЭРЭНДУЛАМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?