НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ 3 САРЫН 31-НЭЭС ӨМНӨ ОЛГОХООР БОЛЛОО

2017-01-04  

2016 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхлээд байгаа НӨАТ-ын хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд иргэд худалдан авсан барааныхаа баримтыг  ebarimt.mn  системд нэвтрэн орж бүртгүүлснээр 20 хүртэлх хувийн урамшуулал авах, сугалаанд хамрагдах боломжийг олгоод байна.

Энэ хүрээнд иргэд энэ оны эхний улиралд багтаан анхны буцаан олголтоо авах юм. Буцаан олголтыг гуравдугаар сарын 31-ээс өмнө зохион байгуулахаар ажиллаж байгаа юм байна. Ирэх оноос НӨАТ-ын буцаан олголт хэвийн үргэлжлэнэ гэдгийг  Сангийн яамнаас мэдээлж байгаа. НӨАТ-ын буцаан олголт, сугалааны тохиролд зориулж, энэ оны төсөст 80 тэрбум төгрөг тусгаад байна. Түүнчлэн тэрээр энэ сарын 5-наас өмнө баримтаа бүртгүүлэхийг иргэдэд уриалж байна.

Өнөөдрийн байдлаар нийт 895,873 иргэн 32 гаруй тэрбум төгрөгийн татвараа буцаан авахаар буртгэлийн системд бүртгүүлээд байна. Одоогийн байдлаар 20 хүртэл хувийн буцаан авалтыг авах эрх үүссэн 618862 хүн 32.088.791.722 төгрөгийг авахаар байгаа юм. 2017 оны төсөвт дээрх буцаан олголт болон сугалааны тохиролоор нийт 80 тэрбум төгрөг олгох боломжтой байхаар төсөвлөсөн байна.  

 

 

 

А.ЦЭРЭНДУЛАМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?