Нүүр   /   Тоймч   /   Дэлхий

18 ЖИЛ ХЭВТСЭН БАГАЖИЙГ ХЭВЛИЙН ХӨНДИЙНӨӨС АВЧЭЭ

2017-01-05  

Хэвлийн хөндийндээ 18 жил мэс заслын багажтайгаа явсан өвчтөнд хагалгаа хийж, багажийг нь авсан тухай BBC агентлаг мэдээллээ.

Энэ явдал Вьетнамд болжээ. Ультра дууны төхөөрөмжөөр шинжилгээ хийх үед Вьетнам иргэн Ма Ван Нхатын гэдэс ходоод дотор мэс багаж байгааг илрүүлжээ. Ма Ван 18 жилийн өмнө автын осолд орж, хагалгаа хийлгэж байсныг, тэр үед мэс заслын хайчаа дотор нь хийгээд оёчихсоныг ийнхүү илрүүлжээ.

1998 онд осолд орсон Магийн биенээс 15 см-ийн урттай хайчыг 18 жилийн дараа эмч нар салгалаа. Сонирхолтой нь, тэр төмөр хайч өвчтөний биед ямар нэгэн зовиур, тээг болж байгаагүй гэнэ. Хагалгаа гурван цаг үргэлжилсэн байна. Ма Вангийн бие сайн гэж BBC мэдээллээ.

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ЗАСГИЙН ГАЗРЫГ ДАН УИХ-ЫН ГИШҮҮДЭЭР БҮРДҮҮЛЭХ НЬ ЗӨВ ҮҮ, БУРУУ ЮУ ?