АГААРЫН БОХИРДОЛ БУУРУУЛАХАД 3.2 ТЭРБУМ ТӨГРӨГ НИЙСЛЭЛ ТӨСӨВЛӨСӨН

2017-01-06  

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь МАН-ын бүлгийн Агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсгийнхэн нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч  Ж.Батбаясгалан болон бусад албаныхантай  уулзлаа.

Уулзалтын эхэнд НИТХ дахь МАН-ын бүлгийн Агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсгийнхэн зүгээс “Бид агаарын бохирдлын нөхцөл байдал та бүхний өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөтэй танилцлаа. 

Энэ бүхнээс үзвэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахын тулд тодорхой хугацаанд тууштай бөгөөд цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай. Үүнд, ард иргэд, хувийн хэвшлийнхний оролцоо,  дэмжлэг ихээхэн чухал байна”  гэж хэлээд  зарчмын зарим саналыг нийслэлийн удирдлагуудад гаргаж байгааг хэллээ.

Ажлын хэсгийнхэн цаашид Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахын тулд тодорхой хугацаанд тууштай бөгөөд цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх, ингэхдээ иргэд, хувийн хэвшлийнхний оролцоог нэмэгдүүлж тэдний дэмжлэгийг авах зэрэг зарчмын хэд хэдэн саналыг нийслэлийн удирдлагуудад гаргаж байгаан байна.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “Агаарын бохирдлыг бууруулах асуудалд нийслэлийн удирдлагын шинэ баг онцгой анхааран ажиллаж, судалгаа хийж, ирэх жилүүдэд хийх ажлаа төлөвлөсөн.

Өнгөрсөн жилүүдэд 190 гаруй тэрбум төгрөг улсын хэмжээнд зарцуулсан эдийн засгийн тооцоо бий. Харамсалтай нь төсөл хөтөлбөрийн үр дүн муу байгаа нь өнөөдөр бидний нүдэнд ил тод харагдаж байна. Тиймээс бид шат дараалсан арга хэмжээнүүд авч байгаа. Төсөв хөрөнгөө зөв хуваарилж, иргэдтэйгээ хамтдаа агаарын бохирдлыг бууруулах ажлыг хийх, гаднах агаараас гадна дотоод орчны агаарыг цэвэр байлгах асуудалд анхаарал хандуулан ажиллаж байна.

Энэ дагуу Дэлхийн банктай хамтарч гэр хорооллын бүсийн 200 гаруй цэцэрлэгийн анги, танхимд дотоод агаарыг цэвэршүүлэх тоног төхөөрөмж суурилуулсан. Иргэдийг агаарын бохирдлоос сэргийлэх үүднээс хувийн хэвшил болон нийслэлийн эрүүл мэндийн газартайгаа хамтарч ажиллаж байгаа.

2017 оны төсөвт агаарын бохирдол бууруулах ажилд нийслэлийн төсөвт 3.2 тэрбум төгрөг төсөвлөгдсөн.

Улсын төсөвт 5 тэрбум төгрөг суусан. Энэ нь өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад бага төсөв ч гэлээ бид бүхэн байгаа боломжоо ашиглан бүхий л хүчээ дайчлан ажиллаж байна. Агаарын бохирдлын талаар зөвхөн өвлийн хэдэн сар яриад өнгөрөх биш жилийн 4 улирлын турш үргэлжлүүлэн ажиллаж, түүнтэй тэмцэх болно” хэмээн хэллээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?