БАРИМТАА БҮРТГҮҮЛЭХ ХУГАЦАА ӨНӨӨДӨР ДУУСНА

2017-01-06  

Одоогийн байдлаар 20 хүртэл хувийн буцаан авалтыг авах эрх үүссэн 618862 хүн 32.088.791.722 төгрөгийг авахаар байгаа юм.

2017 оны төсөвт дээрх буцаан олголт болон сугалааны тохиролоор нийт 80 тэрбум төгрөг олгох боломжтой байхаар төсөвлөсөн байна.  

2016 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-ны хооронд бараа, ажил, үйлчилгээ худалдан авсан төлбөрийн баримт бүртгүүлэх хугацаа өнөөдөр 00.00 цагаар дуусна.

Иймд бүртгүүлж амжаагүй баримтуудаа ebarimt.mn цахим хуудас болон аппликэйшн ашиглан амжиж бүртгүүлээрэй.

Та заасан хугацаанаас хойш баримтаа бүртгүүлбэл систем хүлээн авахгүй. Баримтаа бүртгүүлснээр төлсөн нийт НӨАТ-ынхаа 20 хүртэлх хувийг  боломжтой.

Мөн таны бүртгүүлсэн баримтын дүнд үндэслэн, танд бараа, үйлчилгээ үзүүлсэн ААН-ийн улсад төлөх татварын хэмжээг тогтоох зэрэг олон талын ач холбогдолтой.

Буцаан олголтыг гуравдугаар сарын 31-ээс өмнө зохион байгуулахаар ажиллаж байгаа юм байна. Ирэх оноос НӨАТ-ын буцаан олголт хэвийн үргэлжлэнэ гэдгийг  Сангийн яамнаас мэдээлж байгаа. НӨАТ-ын буцаан олголт, сугалааны тохиролд зориулж, энэ оны төсөст 80 тэрбум төгрөг тусгаад байна.

 

 

А.ЦЭРЭНДУЛАМ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?