МХЕГ-ААС 482.3 ГР АЛТЫГ УЛСЫН ОРЛОГО БОЛГОЛОО

2017-01-06  

Мэргэжлийн хяналтын байгууллагаас хийсэн хяналт шалгалтын хүрээнд Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль бусаар алт олборлож байсан аж ахуйн нэгжүүдээс захиргааны журмаар хураан авсан 923.26 сорьцтой 482.3 грамм алтыг Монголбанкны Эрдэнэсийн санд хүлээлгэн өглөө.

Энэхүү алтыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Захиргааны журмаар хураасан эд зүйлийг улсын орлого болгох, үнэлэх, худалдах, устгах зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 03 болон 04 дүгээр шийдвэрийн дагуу улсын орлого болгож байгаа юм.

Ийнхүү МХЕГ-аас өмнөх жилүүдтэй нийлээд нийт хоёр кг гаруй алтыг Монголбанкны Эрдэнэсийн санд хүлээлгэн өгч байна.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль сахиулах, байгаль орчныг хамгаалахын зэрэгцээ улс орны эдийн засгийг тэтгэх, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулж байна.

Өнгөрсөн хугацаанд хууль бус олборлолтын улмаас алтны нөөцөд учирсан хохиролд 3.5 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр ногдуулсан байна гэж МХЕГ-ын Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?