Сонгинохайран дүүргийн 20 дугаар хороо төмөр замын 396 км-т байрлах гармын хойноос урагш чиглэлийн зорчих хэсгийн хөдөлгөөнийг түр хааж, засвар хийх гэж байна.
Жолооч нарт анхааруулахад энэ хугацаанд урдаас хойш чиглэлийн зорчих хөдөлгөөнийг эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээнд оруулж зохицуулалт хийх юм байна. Энэ замыг өнөөдөр орой 21:00 цагаас маргааш 07:00 цаг хүртэл түр хугацаагаар хааж байгаа юм байна.
Тиймээс жолооч нар зам хаах хугацаанд хөдөлгөөнд оролцохдоо ТЭЦ-4 “Эрчим хүчний гудамж”-аар зорчино уу.
А.ЦЭРЭНДУЛАМ