ГАЛ ТАХИХЫН УЧИР...

2016-02-11  

Монголчууд эрт дээр цагаас галыг шүтэж ирсэн ард түмэн. Байгаль дэлхийн бүх зүйл эзэнтэй. Түүний нэгэн адил галд ч бас эзэн сахиус байдаг.

Yүнийг шашин болгонд өөр өөрөөр хэлдэг. Шарын шашинд бол галын бурхан, бөөгийн ёсонд бол галын эзэн, сахиус гэх мэт янз бүрийн хэллэгтэй. Энэ бүгд нь угтаа бол нэг л ойлголт юм. Гал тахина гэдэг бол нэг ёсондоо галын эзэн сахиусаа баясгаж түүнд сайн сайхныг дэвжээж, муу муухайг үргээхийг гуйх үйл юм. Айл өрхийн заяа буяныг дааж явдаг учир гал голомтоо дээдэлж тахиулж байх ёстой.

Галын тахилгын зан үйлийг мөн адил үндэстэн болгонд өөрөөр хийдэг. Жишээ нь айл өрхийн гал тахих үед хонины баруун хаа, өвчүү тэргүүтэйтнээр тахих ёс байхад зарим нь улаан ямааны өвчүүгээр гэх зэргээр өөр өөрөөр тахидаг. Мөн айл өрхийн биш хөдөө хээр олон айл өрхийн заяа буяныг даатгах үед бүтэн хонины махаар шүүс бэлдэж том тулганд эсвэл уртас хэлбэртэй түүдгэнд өргөх зэрэг үйл байдаг. Гэвч газар газрын ёс ондоо байх боловч хийж болохгүй зүйлс бас байдаг. 

Тухайлбал : Галд сүү хэзээ ч хийдэггүй байна. Гал тахиад үлдсэн мах шүүсийг тухайн айл өрх зөвхөн халуун бүлээрээ идэж дуусгадаг гэнэ. 

Гал голомт гэдэг бол ариун нандин зүйл бөгөөд гэрийн амин сүнс юм. Түүнийг хүндэтгэвэл айл гэрийн хамаг бүхэн өөдлөн дэвжиж, гэр бүлийн гишүүн бүрт илч эрчим харамгүй түгээгдэнэ гэж эртнээс үзэж ирсэн билээ. 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?