ӨНӨӨДРӨӨС ЭХЛЭН ТАТВАРАА ТӨЛӨӨРЭЙ

2017-01-09  

Нийслэлд бүртгэлтэй бүх төрлийн авто тээврийн хэрэгсэлийн албан татвар, төлбөр хураах ажлыг 1-р сарын 9-нөөс тавдугаар сарын 31-ныг хүртэл зохион байгуулахаар болоод байна.

НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор баталсан “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ын дагуу авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг улсын дугаарын сүүлийн орноос хамаарч нэгээс тавдугаар сарын хооронд хураана.

Улсын дугаар 1, 6-аар төгссөн бол нэгдүгээр сард, 2, 7-оор төгссөн бол хоёрдугаар сард татвар төлөх юм. Харин 3, 8-аар төгссөн бол гуравдугаар сард, 4, 9-өөр төгссөн бол дөрөвдүгээр сард, 5 болон 0-ээр төгссөн бол тавдугаар сард татвар төлнө.

Нийслэлийн есөн дүүргийн авто тээврийн оношлогооны төвүүд Даваа-Баасан гарагт 08.30-17.30 цагийн хороонд ажиллаж, тээврийн хэрэгслийг үзлэг, оношлогоонд оруулж, татвар хурааж байна. Иргэд идэвхтэй оролцож татвараа цаг хугацаанд нь төлөөрэй.

Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ын дагуу авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч тухайн сардаа амжиж төлөөрэй.

 

 

 

 

А.ЦЭРЭНДУЛАМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?