АВТОГАЗЫН ҮНИЙГ БУУРУУЛАХЫГ ШӨХТГ-ААС ШААРДЛАА

2017-01-09  

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас “Автогазын жижиглэнгийн үнэ нэмэгдсэн асуудлаар” хяналт шалгалт хийсэн байна. Хяналт шалгалтаар “Юнигаз” ХХК, “Дашваанжил” ХХК, “Синчи газ” ХХК, “Шунхлай трейдинг” ХХК, “Гор газ” ХХК-иуд Улаанбаатар хотод автогазын жижиглэнгийн үнийг нэмсэн үйлдэл нь Өрсөлдөөний тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн болохыг тогтоосон байна.

Иймд дээрх аж ахуйн нэгжүүдийг нэгдүгээр сарын 15-ны өдрийн дотор зөрчлийг арилган дараах арга хэмжээг авч ажиллахыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас шаардлаа.

Үүнд:

1. Автогазын жижиглэнгийн борлуулалтын үнийг тогтоохдоо бусад аж ахуйн нэгжийн үнийг аялдан дагахгүй өөрийн компанийн өртөг зардалд үндэслэн тогтоож байх,

2. Валютын ханшийн өндөр өсөлттэй байх үед тогтоосон автогазын жижиглэнгийн /1150 төгрөг/ үнийг тодорхой хэмжээгээр бууруулахыг шаардсан байна.

Дээрх шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй, зөрчлийг давтан гаргасан тохиолдолд Өрсөлдөөний тухай хуульд заасан захиргааны шийтгэл ногдуулахыг мэдэгдлээ.

 

 

 

 

 

А.ЦЭРЭНДУЛАМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?