ҮНДСЭН ХУУЛИЙН ЭХИЙГ 1-Р САРЫН 13-20-НЫ ХООРОНД ИРГЭД ҮЗЭХ БОЛОМЖТОЙ

2017-01-09  

Монгол Улсын Үндсэн хуулийн 25 жилийн ойн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд Үндсэн хуулийн эхийг Монгол төрийн түүхийн музейд хүндэтгэлтэйгээр залах ёслолын арга хэмжээ өнөөдөр  боллоо.

Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон Үндсэн хуулийн уг эхийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөөнөөс Монгол төрийн түүхийн музейд хүндэтгэлтэйгээр авчран заллаа.

Долоо хоногийн хугацаанд иргэд Монгол төрийн түүхийн музейд хүрэлцэн ирж Үндсэн хуулийг уг эхийг үзэж сонирхох боломжтой болж байна. Үндсэн хуулийн ач холбогдол, түүхэн үүргийг олон нийтэд таниулахад энэ үйл ажиллагааны зорилго оршиж байгаа юм.

1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсын анхны ерөнхийлөгч П.Очирбатын гарын үсэг зурж, батламжилсан эхийг, түүний хүндэтгэлийн гэр хайрцгийн хамтаар ийнхүү Төрийн түүхийн музейд залагдаж байна.

Үндсэн хуулийн эхийг 2017 оны нэгдүгээр сарын 13-20-ны хүртэлх хугацаанд 10.00-17.00 цагийн хооронд иргэд үзэх боломжтой болж байна.

Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан, Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Д.Амгалан, Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн болон албаны бусад хүмүүс оролцлоо хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
АН-ААС ХЭНИЙГ ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШЭЭСЭЙ ГЭЖ БОДОЖ БАЙНА?