ОЙРЫН ӨДРҮҮДЭД НУТГИЙН ЗҮҮН ХЭСГЭЭР ХҮЙТНИЙ ЭРЧ ЧАНГАРНА

2017-01-09  

Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хэсгээр хүйтний эрч чангарна хэмээн ЦУОШГ-аас мэдээллээ. 

Баруун аймгуудын нутгаар: 13,14,16-нд нутгийн баруун хойд хэсгээр бага зэргийн цас, 15-нд зарим газраар цас орж явган шуурга шуурна. Салхи 13-14-нд Алтайн уулсаар 12-14м/с хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Увс нуур, Идэр, Тэсийн голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 19-24 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 градус өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус өдөртөө 6-11 градус хүйтэн байна.

Төвийн аймгуудын нутгаар: 10,16-нд нутгийн баруун хойд хэсгээр, 11,15-нд зарим газраар бага зэргийн цас орно. Салхи 11,15-нд зарим газраар 7-12 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус өдөртөө 19-24 градус, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус өдөртөө 15-20 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус өдөртөө 7-12 градус хүйтэн байна.

Зүүн аймгуудын нутгаар: 9-нд зарим газраар, 10-нд нутгийн зүүн хэсгээр, 11,15-нд нутгийн баруун хэсгээр, 12-нд нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орж явган шуурга шуурна. Салхи зарим газраар 9-14м/с хүрч ширүүснэ. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус өдөртөө 13-18 градус хүйтэн байна.   

Говийн аймгуудын нутгаар: 15-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж явган шуурга шуурна. Салхи 9,12,15-нд зарим газраар 12-14м/с хүрнэ. Нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

 

 

ЭХ СУРВАЛЖ: УЦУОШГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?