ОНОШЛОГООНЫ ТӨЛБӨР ХОЁР ДАХИН НЭМЭГДЛЭЭ

2017-01-10  

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 28-нд “Автотээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгт оруулах давтамж, оношилгооны төлбөрийн хэмжээг шинэчлэн батлах тухай” Засгийн газрын тогтоол гарсан юм.

Энэхүү тогтоолын дагуу суудлын автомашины улсын үзлэгийн төлбөр НӨАТ-тай үнэ нь 22 мянган төгрөг болж нэмэгджээ. Ингэснээр оношлогооны төлбөр мөн хоёр дахин нэмэгдэж байгаа юм.

Өмнө нь суудлын автомашины оношлогооны төлбөр 11 мянган төгрөг байсан. Харин энэ төлбөрийн хэмжээг өчигдөр буюу нэгдүгээр сарын 9-нөөс эхлэн мөрдөж эхэлсэн юм.

Харин шинэ машин худалдан авсан бол хоёр жилийн хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулахгүйгээр зөвхөн автотээврийн хэрэгслийн тооллогод хамруулж байхаар заасан байна.

 

 

А.ЦЭРЭНДУЛАМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ter :tor ichmeer yum aa tsalin haana bna aa arai ch dee boliochee 2017-01-10
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?