Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

ДЭЛХИЙН САНХҮҮГИЙН ТӨВ БИДНИЙ ИРЭЭДҮЙ

2017-01-11  

Цуврал 3

Монгол орныг дэлхийн санхүүгийн төв болгох түүний ач холбогдол, олон улсын /дэлхийн / санхүүгийн төвийн талаар ойлголтууды өмнөх 2 цувралд дурдсан билээ. Монгол орны онцлог, газар зүйн байршил, хүн амын тоо хэмжээ, эдийн засгийн эргэлт бусад  үзүүлэлтүүдээс үндэслэн дэлхийн хэмжээний санхүүгийн төвийг байгуулах нь бидний ирээдүйн зорилго хэмээн үзэж Дэс дараалалтай арга хэмжээнүүдийг авах шаардлагатай байна.

Үүнд : Хамгийн чухал нь санхүүгийн төвд зориулагдсан хууль эрх зүйн орчинг яаралтай бий болгох нь нэн тэргүүний зорилт байх юм. Өнгөрсөн 4 жилд энэ талаар улс төр, засаглалын хүрээнд нилээд яригдаж Олон улсын санхүүгийн төвийн туршлагыг судлах бодит байдалтай нь УИХ гишүүд бусад мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл оролцуулан газар дээр нь танилцан туршлага судлах, санхүүгийн төвийг хөгжлийн онцлох зорилт болгох талаар нилээд ахицтай алхмууд  хийгдэж, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дэргэд ажлын хэсэг байгуулан холбогдох хуулийн төслүүдийг  боловсруулах ажил эхэлж байсан болно. Дэлхийн санхүүгийн төвийг байгуулж амжилтанд хүрсэн орнуудын туршлагаас харахад зоригтой шийдэмгий алхмуудыг цаг хугацаа алдалгүй авч хэрэгжүүлсэн байдаг.

Дубайн жишээг авч үзэхэд Эхлээд үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж дараа нь английн бэлэн хуулиудыг боломжит хэсгийг хуулбарлан авч дагалдах олон хуулиудыг боловсруулан батлан соёрхож хуулийн хэрэгжилтийг богино хугацаанд чадварлаг ашиглаж бүтээн байгуулалтыг хийснээр хэдхэн жилийн дотор хоосон талд дэлхийн хэмжээний хотыг босгож чадсан билээ. 

Хууль эрх зүйн орчин бий болгох ажил Үндсэн хуулийн өөрчлөлтийн дараа гол хууль болох САНХҮҮГИЙН ЧӨЛӨӨТ БҮСИЙН ТУХАЙ хуулийг боловсруулан баталснаар дараагийн холбогдох хууль журам уялдан гарах бүрэн боломжтой болдог нь бусад орнуудын санхүүгийн төвүүдийн туршлагаас харагдаж байна.   

1.Санхүүгийн чөлөөт бүсийн тухай

2.Санхүүгийн үйлчилгээний тухай

3.Санхүүгийн хяналт зохицуулалтын тухай мөн бусад шаардлагад хуулийн төслүүдийг  хууль санаачлагч нар мэргэжлийн байгууллагуудын санал дүгнэлтийг авах, өргөн хэмжээний хэлэлцүүлэг зохион байгуулах, уулзалт семинар онол практикийн хурал, шүүмжлэгчдийн санал бодлыг сонсох зэрэг үр дүнтэй арга хэмжээнүүдийг цаг алдалгүй авч, хуулийг соёрхон батлуулахад анхааран ажиллавал үр дүнд хүрэх боломжтой. Ямар намын хэний санаачилсан хуулийн төсөл гэдгээр улс төржихгүй улс орноо гэсэн сэтгэлээр хандан ирээдүйн хөгжлийн гарц эдийн засгаа аврах санхүү мөнгөний хүндрэлээс гарах боломж гэж үзэн ажиллах л үлдэж байна. 2016 оны УИХ-ын сонгуулиар ард түмэн Нэг намыг давамгайлж санал өгч УИХ-ын гишүүдийг сонгосон нь Монголын эдийн засаг, улс орны хөгжилд улс төрийн нөлөө бага байлгах эрх зүйн орчинг шинэчлэх бодит үр дүнг харах гэсэн зорилго байсан тодорхой. Энэ боломж ч өнөөдөр улс төрчид эрхэм гишүүд засаг барьж буй нөхдөд нээлттэй байна.Цаг хугацаа хөвөрсөөр нэг л мэдэхэд 4 жил ард үлддэг. Дэлхийн шившиг болон мөнгө гуйж бадарчилж байхын оронд өндөр үр ашиг бүхий хэрэгжих боломжтой том төслүүд бүхий үндэсний компаниудтайгаа хамтран хөрөнгө ,мөнгө босгох арга зам нь хамгийн бодит бөгөөд цаг хугацаа бага шаардах боломж юм. Ашигтай төсөлд хөрөнгө оруулагч нар санхүүжилт хийх нь хэн бүхэнд ойлгомжтой. Тэд хөрөнгөө хийх газраа байнга илэрхийлж байдаг .Ганцхан улс төр, засаглалын тогтвортой байдал хууль эрх зүйн орчин тааламжтай нөхцөл байхад л хангалттай. Бидэнд одоо тийм цаг үе ирээд байна. Боломжит хугацаа мөчлөгийг ашиглаж чадахгүй алдвал ахин хөл дээрээ босоход олон жилийг зориулах аюул бий.   

 

 

Я.БАТЦЭЦЭГ       

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Amjilt husie 2017-01-11
Самбуу:Ийм хүмүүсээсээ суралцмаар юм... 2017-01-11
Цогтоо:Мэдлэггүй хүмүүс уншуулмаар л материал байна. 2017-01-11
зочин:Санхүүгийн төв байгуулж хөрөнгө төвлөрүүлж улс орноо хөгжүүлж чадсан турш**** бүхий орнуудаас харахад хөгжил авчирдаг нь ойлгомжтой бна. манай эрх барьж буй хүмүүс толгойгоо улс төрөөс сугалан авж эдийг засгаа өөдөн татах бодлого явуулж чадахгүй байгааг гайхаад барахгүй. дандаа зээл гуйх өр дарах өнөө маргаашийн тулга тойрсон юм яриад хийж бүтээх хүсэлтэй монголоо гэсэн сэтгэлтэй хүмүүсийн хүч хөдөлмөрийг нэгтгэх бодол санааг дэмжих арга замыг нь суралцаж яагаад болдоогүй юм бол 2017-01-11
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?