НАЙДВАРТАЙ ТАКСИ ҮЙЛЧИЛГЭЭ БОЛОН ДУУДЛАГЫН ЖОЛООЧООР ҮЙЛЧЛҮҮЛЭХИЙГ ЗӨВЛӨЕ

2017-01-11  

Өчигдрийн байдлаар Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 319 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 251 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 4 бүртгэгдэж, 4 хүн хүнд хөнгөн гэмтэж, 1 хүний амь нас хохирсон мэдээтэй байна. Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 29 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол  хэргээс  урьдчилан сэргийлж ажилласан.

Осол аваарын тухайд : БГД-ийн нутаг Өргөөгийн гудамжинд Ford Transit маркийн автомашины жолооч Г нь явган зорчигч 59 настай, эмэгтэй М-г мөргөж амь насыг хохироосон.

БЗД-ийн нутаг Хилчний гудамжинд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч Ц, О нарын 2 хүнийг мөргөж гэмтээн хэргийн газрыг орхин явсан.

Сүүлийн үед дуудлагын такси болон жолоочийн үйл ажиллагаа явуулж байгаа хувь хүн, аж ахуй нэгж байгууллага ихсэж байгаатай холбогдуулан дуудлагын жолооч нь өөрөө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, эсхүл зам тээврйин осол гаргах тохиолдол гарах болсон. Иймд иргэд та бүхэн бүрэн даатгагдсан, найдвартай такси үйлчилгээ болон дуудлагын жолоочоор үйлчлүүлэхийг зөвлөж байна.

 

 

ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?