26 -Р ХОРООНД НИЙТИЙН ТЭЭВРИЙН ШИНЭ ЧИГЛЭЛ НЭЭГДЛЭЭ

2017-01-11  

Нийслэлийн сонгинохайрхан дүүргийн  26 -р хороонд нийтийн тээврийн шинэ чиглэл  нээгдлээ. 26-р хорооны “ Алтан овоо”-ны  хэсэгт   оршин суудаг иргэдийн хүсэлтээр  Нийслэлийн  нийтийн  тээврийн газраас  Ч62 чиглэлийн маршрутыг гаргалаа. 

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын дарга Ц.Сандуйгийн  санаачлагаар  Сонгинохайрхан дүүрэгт нийтийн тээврийн үйлчилгээ  хүрдэггүй  зарим газруудад ийнхүү эхнээс нь шинэ чиглэлийг  нээж  байна. 

“Алтан Овоо - Саппоро  -10 р хороолол” чиглэлд  өнөөдөр   нийтийн тээврийн дунд оврын  9 автобус үйлчилгээнд гаргаж байна. 

Ч62  маршрут нээгдсэнээр  СХД-ийн  30 гаруй мянган иргэн үйлчлүүлэх тооцоо гарсан байна.  Ялангуяа  нийтийн тээврийн үйлчилгээг  огт авч чаддагүй байсан  СХД -ийн 26 хорооны  иргэд төдийгүй  2, 3, 20, 18 хорооны иргэд ч үйлчлүүлэх боломжтой боллоо.

 

 

А.ЦЭРЭНДУЛАМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?