ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРЧ ХҮЙТРЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА

2017-01-13  

2017 оны 1 дүгээр сарын 15-нд баруун ба төвийн аймгуудын нутгаар, 16-17-нд ихэнх нутгаар ялангуяа 16-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар цас ахиухан орж, салхи секундэд 12-14 метр хүрч ихэнх нутгаар цасан шуурга шуурч зам даваа цас шуурганд хаагдах, харагдахгүй муудах, хальтиргаа гулгаа нэмэгдэх,  цаг агаарын нөхцөл хүндрэх төлөвтэй байна.

Сибирийн хүйтэн агаар энэ сарын 15-наас нутгийн баруун хойд хэсгээр шилжин ирж, 16-наас 19-нийг хүртэл ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, шөнөдөө Увс нуур, Идэр, Тэс, Хүрэн бэлчирийн хөндий, Дархадын хотгороор -40-өөс -45 градус хүрнэ.

Монгол Алтайн өвөр хэсэг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -35-аас -40 градус, тал хээрийн нутгаар -28-аас -33 градус, Алтайн өвөр болон өмнөд говиор -19..-24 градус хүрч чангарах төлөвтэй тул малын бэлчээрлэлт, авто болон төмөр замын тээвэр, цахилгаан эрчим хүчний шугам зэрэгт хүндрэл учруулахын зэрэгцээ, цас үргэлжлэн орсны улмаас өвөлжилтийн нөхцөл байдал хүндрэх нөхцөл бүрдэх төлөвтэй байгааг анхааруулж байна.

 

 

 

Эх сурвалж : УЦУОШГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?