СУРАГЧДЫН АМРАЛТЫГ СУНГАХ ЭСЭХИЙГ ИРЭХ ДОЛОО ХОНОГТ ШИЙДНЭ

2017-01-14  

Ханиад, томууны өвчлөл буурахгүй бол сурагчдын амралтыг сунгах юм. Тодруулбал, БСШУСЯ-наас Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын өвлийн амралт энэ сарын 19-нийг хүртэл үргэлжлэх тул амралтын хугацааг сунгах асуудлыг түр хойшлуулах тухай мэдэгджээ. 

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгээс Хотын дарга, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт /БСШУС/ ын сайд нарт нийслэлийн сурагчдын амралтыг сунгах хүсэлт гаргасан билээ.

Үүний дагуу Хотын даргын орлогч Ш.Анхмаа өнгөрсөн долоо хоногт БСШУС-ын сайдтай уулзсан юм. Уулзалтын үеэр нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын амралтыг сунгах эсэх асуудлаар ирэх долоо хоногт шийдвэрлэхээр болсон юм.

Томуу, томуу төст өвчний дэгдэлт их байгаа ч өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн эрүүл мэндийн газраас гаргасан судалгаагаар буурсан үзүүлэлттэй гарсан байна.

Тиймээс ирэх долоо хоногт томуу, томуу төст өвчний өвчлөл буурсан тохиолдолд сурагчдын амралтыг сунгахгүй гэсэн юм.

Түүнчлэн ханиад, томуугийн өвчлөл, халдварын тархалт цаг үеийн байдалтай уялдуулан сурагчдын амралт дуусахын өмнө холбогдох яамтай дахин зөвшилцөхөөр болсон байна.

 

 

А.ЦЭРЭНДУЛАМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?